Submit your work, meet writers and drop the ads. Become a member
Jul 2015 · 425
tend end bi ter bid
Licht Jul 2015
Түүнийг саналаа гээд яах юм, утгатай ойлгомжтой юм нэг ч алга. Одоо надад тэр зүг рүү тэмүүлэх хүсэл байвч шалтаг шалтгаан алга, хурим болох болохгүй нь хамаагүй тэнд тэр байгаа учраас би очьё 2000 ч бай 3000 ч бай км-г туулаад ч хамаагүй очьё гэж итгэлтэй дугарч байсан бол одоо тийм биш болжээ. Бидний гэсэн бүхэн бүдгэрээд алга болж байх шиг. Түүнээс нэг л холбоо барихыг хүсэхгүй ч байгаа юм шиг нэг тийм холын мэдрэмж мэдрэгдээд байсан учраас зай барьж би хүлээхээр шийдсэн. Хараад л байсан хүлээгээд л байсан. Сайхан эхэлсэн бүхнийг ийм чимээгүй утгагүй байдлаар дуусгах нь байдаг л зүйл үү? Надад бол утгагүйг үржих нь 100000000000000000000 гэдэг үг санаанд орж байна. Хожим хэн хэн нь харамсвал яана? түүнийг л алдах ёсгүй байж гэж.
Jul 2015 · 413
утгагүй
Licht Jul 2015
Ямар утгагүйм бэээ.
Хэрвээ, хэрвээ чи намайг дахиж харахгүй бол яахуу? Төсөөлөөд үз дээ, амархан байх болов уу хэцүү байх болов уу?
Энд би ганцаараа, бидний дурсамж шингэсэн орон зайд гиюүрнэ, намайг ганцаараа гэдгийг байнга сануулдаг олон хүнээр хүрээлүүлнэ.
Тэнд чи ямар байгааг хэлж мэдэхгүй юм. Хүлээхээс шантарснуу, угаас харьцахыг хүсээгүй ч юмуу холбоо барилгүй хэд ч хонов доо.
Надад одоо очих шалтгаан ч үлдсэнгүй шив дээ.
Амьдрал урт, сонголт өргөн байгаа ч гэлээ дахиад яг би яг чи гэж байхгүй шүү дээ. Хүн хүндээ ховор, үнэхээр ховор
Jun 2015 · 368
Хэцүү
Licht Jun 2015
Ганцаардал, цөхрөл, айдас, хэн нэгнийг санах.. Сайхан дуу, ном, орчин, бүр шингэн байгаад ч байлаа ч нэмэр алга. Амьд харилцаа л хамгийн чухал юм. Нэг болсон юмаа яричхаар элий балай юм хийчихээр пиво хуваагаад уучмаар найз л хэрэгтэй байна даа. Lover нтр биш шүү, найз. Би ер нь нэг л биш байна, яагаад дандаа өөртөө зовлон хурааж явдгийн бол доо.
Jun 2015 · 582
deja vu
Licht Jun 2015
Тэр яг одоо тэр шатан дээр сууж байсан ч болоосой. Маргааш 10 хичээлийн шалгалттай байсан ч хамаагүй би гараад очих л байсан
May 2015 · 292
Something
Licht May 2015
Нэг зүйл хажууханд дүрэлзээд оргилж байлаа. Хэтэрхий халуун бас тохиромжгүй цаг үед шүү.. Түүнийг нь ядах юмгүй унтраачихлаа. Гэтэл харамсалтай дахиад асаамаар санагдаад байх юм. Новш шүү хүн гэж
Apr 2015 · 392
Motivation
Licht Apr 2015
Өнөөдөр миний ирээдүйн зорилгын талаар яриаг сонсож байсан нэг хүн "Ямар ч сайхан хүсэл мөрөөдлөөр дүүрэн зүрх сэтгэл в дээ, хичээгээрэй" гэж хэллээ. Нээрээ л тийм бололтой. Маш их хүсэл мөрөөдөл, хүрнэ гэсэн зориг байна. Зорилго, мөрөөдөл гэдэг зүйл байхад амьдрал их утга учиртай санагдаад эхлэх юм.
Заримдаа, бүр нэг арга тасарч шантарсан үед урмын үг сонсвол их сайхан л байдаг байх. Даанч тийм үед жоохон урам өгөөсөй гэж бодсон хүмүүс маань харин ч бүр тавлаж унтрааж орхидог.
Хэрэггүй үед харин магтаал шиг их юм байхгүй.
Ер нь тэгээд хүссэн цэгтээ хүрэх тэр үед хүмүүс шагших магтах нь огт хамаагүй, хамгийн гол чи эцсээ хүртэл энэ замыг сонгож дуустал нь явсан, хүрсэн АМЖИЛТ гэдэг л байна. Гол нь өөрийн үнэлэмж. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх байдал. Сайхан байх даа.
Би хичнээн хичээсэн л хэнд ч хангалттай байдаггүй, хараал идсэн өөрт минь хүртэл
Licht Apr 2015
Шушкины Могойн хор гэдэг богино өгүүллэгийг сая уншлаа. Новшийн юм, төгсгөлийг нь уншигчдад үлдээдэг зохиолд хичнээн дургүй юу вэ. Мишима ч бас адилхан, гэхдээ хоюулаа сайн, маш сайн.
Ээж гэдэг сэдэв хөндөгдсөн болохоор илүү хүнд тусчих шиг боллоо. Энэ зохиолд нэг залуу ээжийнхээ өвчнийг эдгээхийн тулд могойн хор хайдаг тухай гардаг. Залуу ээжийгээ нэг их тоодоггүй, утсаар ч тэр бүр ярьдаггүй. Гэтэл гэнэт ээжээс нь шуудан ирж ээж нь хүндээр өвдсөн, могойн хороор өвчинг нь анагаана гэнэ гэсэн байж л дээ, Ингээд л гэнэт ээжийгээ алдахаас айн могойн хорыг хотынхоо бүх эмийн сангаар хайж явдаг тухай.
Миний олж харсан гол зүйл нь хожимдсон харуусал, гэмшил. Хүн дотны хэн нэгнийгээ алдсаныхаа дараа эсвэл алдах болсноо ухаараад ирэхлээр маш их гэмшиж харамсаж эхэлдэг. Энэ харууслийн шалтгаан нь их ээдрээтэй. уг нь сэтгэлийн гүндээ их хайртай хэрнээ тийм хайраа огтхон ч мэдрүүлж, ил гаргаж байгаагүй, хангалттай санаа тавьж анхаарч байгаагүй учраас, тэр эрхэм хүн нь аль хэдийн тэр хайрыг нь мэдэрч чадахаасаа өнгөрсөн учраас тэр биз.

Ээж тэр бүр миний санааг зовоогоод байдаггүй, ер нь их энгийн чимээгүй хүн болохоор ээжийн талаар нухацтай бодож байсангүй. Харин өнгөрсөн 10 сард миний амьдралын хамгийн хүнд үед ээж, ээж гэсэн бодол байнга эргэлдэж байсан.
Ээж хавдартай болчихсон, хортой хоргүй нь мэдэгдэхгүй. Ямар ч тохиолдолд хүнд хагалгаанд орох нь тодорхой байв. Тэр үед үнэхээр хэцүү байлаа. Ээжийн талаар бодохгүй байж чадахгүй, хий дэмий санаа зовохоос цаашгүй. Ээж байхгүй бол гэж төсөөлөх гэж үзлээ, уйлахаас өөрийг хийж чадсангүй. Яг тэр үед, 10 сард намайг зовоож шантраах өчнөөн асуудал ар араасаа гарч ирсэн. Харин надад туслах, түшиг болох хүн өөрөөс минь өөр байсангүй. Надад үнэхээр хэцүү байсан ч хэнд ч хэлсэнгүй, найзууддаа ерөнхийд нь цухуйлгаж л орхисон. Харин даанч тэр байдлыг минь хэн нь ч анзаараагүй. Энэ нь тэдний буруу биш л дээ, би зүгээр л өөрийн зовлонг хүнд наах гээд байх хэрэг байна уу гэж бодсон. Надад үнэхээр хэцүү байна, ээж хүнд өвдчихсөн, аавын сэтгэл санаа шалдаа буутлаа гутарсан олон ойрхон үхлүүдээс болоод сүр сүлдгүй болчихсон, бас би миний амьдралыг өөрчлөх том шалгаруулалтанд тэнцэх магадлал 1% яах учраа ч олохгүй шаналж гүйцлээ гээд л хэлчихэд тэд бүгд намайг тайтгаруулах гэж оролдох л байсан байх л даа. Гэхдээ зүгээр хэн нэгэн нь энэ байдлыг анзаараасай, тэнхээтэй бай, чи чадна гээд ядаж ганц тэврээсэй гэж бодож юм. Мэдээж хэн ч тэгээгүй, надтай хамт би л байсан. Гэхдээ энэ байдлыг арай илүү анзаарсан хүн бол Намуулун байсан. Намайг өөрийгөө дайчилвал юунд хүрч чадахыг олон удаа сануулсан, урмын үг хэлсэн хүн.
Удалгүй ээжийн хавдар хоргүй гэж оношлогдож, хагалгаандаа ч орсон. Их олон өвдөлт зовиурыг ээж давж гарах хэрэгтэй болсон. Нэлээдгүй хэцүү байсан ч одоо тэр бараг л эдгэчихсэн.
Миний гэмшил арай нимгэрсэн ч маш том сургамж авсан, дахиж тийм аймшигтай мэдрэмжийг мэдрэхгүйн тулд хичээж л байна.
----------------------------------------------------------------­------------------------------
Эцэст нь хэлэхэд амьдрал бол новш, ээж болох хүртэл. Заза ер нь новш яагаад гэвэл би хараахан ээж болоогүй учраас
Apr 2015 · 406
Мишээл
Licht Apr 2015
Амьдрал учралын заяа
Аядуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юм даа
  Эгэл сэтгэлийг уярааж
  Тунгалаг ариун өнгөөрөө
  Итгэл дурлал бэлэглэсэн
  Тэр нэгэн дотно мишээл
Энхрий ялдам чамайгаа
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй ч
Амин халуун сэтгэлээ
Ам нээж хэлж амжаагүй гэлээ ч
Чи минь мишээсээр
  Ус шиг урсан одох цаг хугацаа
  Улам чамайг холдуулсаар
  Энэрэлт илчээ үлдээсэн
  Ивээл дөлгөөхөн мишээл
Аялгуу болгоод эгшиглээд
Айзам эгшгэнд чинь автахсан
Солонго болоод туяараад
Сайхан өнгөнд чинь уусахсан
  Улирах он цагийн эрхээр
  Эргээд учрах тавилангүй ч
  Ухаан санаанд гэрэлтсэн
  Тэртээд үлдэх мишээл
''Мишээл''-тэй холбоотой дурсамж байхгүй ч нэг л татагдаад явчихлаа энэ дуунд. Зарим мөрүүд нь яалт ч гүй их гунигтай бас үнэн юм.
Apr 2015 · 326
НЕЖНОСТЬ
Licht Apr 2015
В этом городе, в этой квартире,
В этой жизни, в этом странном мире
Я прошу тебя, будь со мной рядом
Apr 2015 · 303
he was smiling
Licht Apr 2015
Тэр инээчихсэн л байсан л даа.  Жаргалтай байгаа эсэхийг нь би үнэхээр мэдэхгүй нь
Apr 2015 · 388
лел
Licht Apr 2015
Дэвтэр дээр дандаа бичиж байхаар ийм нэг балай юм нээчихье, ер нь хэн л уншив гэж дээ. Хааяа орж сараачиж байхад зүгээр юм бишүү гэж бодлоо л доо. poetry л гэцэн байна л даа тэхдээ хэзээ ч шүлэг бичихгүй хха
Apr 2015 · 398
Өглөө
Licht Apr 2015
Өглөө сэрсэн бороо орох чимээ сонсогдоод, би амар тайван. Босоод кофе найруулчаад Rolling stones тавьчлаа. Борооны үнэр, кофены үнэр бас борооны чимээ, Gimme Shelter... Энэ аятайхан үнэрнүүд бас чимээ бол өнгөрсөнд депрессдэж нервтэж нойроо хугаслан хичээж хүрсэн сонголтын минь шагнал. Тиймээ яг энэ байдал.

— The End —