Submit your work, meet writers and drop the ads. Become a member
Jul 2015
Түүнийг саналаа гээд яах юм, утгатай ойлгомжтой юм нэг ч алга. Одоо надад тэр зүг рүү тэмүүлэх хүсэл байвч шалтаг шалтгаан алга, хурим болох болохгүй нь хамаагүй тэнд тэр байгаа учраас би очьё 2000 ч бай 3000 ч бай км-г туулаад ч хамаагүй очьё гэж итгэлтэй дугарч байсан бол одоо тийм биш болжээ. Бидний гэсэн бүхэн бүдгэрээд алга болж байх шиг. Түүнээс нэг л холбоо барихыг хүсэхгүй ч байгаа юм шиг нэг тийм холын мэдрэмж мэдрэгдээд байсан учраас зай барьж би хүлээхээр шийдсэн. Хараад л байсан хүлээгээд л байсан. Сайхан эхэлсэн бүхнийг ийм чимээгүй утгагүй байдлаар дуусгах нь байдаг л зүйл үү? Надад бол утгагүйг үржих нь 100000000000000000000 гэдэг үг санаанд орж байна. Хожим хэн хэн нь харамсвал яана? түүнийг л алдах ёсгүй байж гэж.
Licht
Written by
Licht  Japan
(Japan)   
425
 
Please log in to view and add comments on poems