Submit your work, meet writers and drop the ads. Become a member
Apr 2015
Шушкины Могойн хор гэдэг богино өгүүллэгийг сая уншлаа. Новшийн юм, төгсгөлийг нь уншигчдад үлдээдэг зохиолд хичнээн дургүй юу вэ. Мишима ч бас адилхан, гэхдээ хоюулаа сайн, маш сайн.
Ээж гэдэг сэдэв хөндөгдсөн болохоор илүү хүнд тусчих шиг боллоо. Энэ зохиолд нэг залуу ээжийнхээ өвчнийг эдгээхийн тулд могойн хор хайдаг тухай гардаг. Залуу ээжийгээ нэг их тоодоггүй, утсаар ч тэр бүр ярьдаггүй. Гэтэл гэнэт ээжээс нь шуудан ирж ээж нь хүндээр өвдсөн, могойн хороор өвчинг нь анагаана гэнэ гэсэн байж л дээ, Ингээд л гэнэт ээжийгээ алдахаас айн могойн хорыг хотынхоо бүх эмийн сангаар хайж явдаг тухай.
Миний олж харсан гол зүйл нь хожимдсон харуусал, гэмшил. Хүн дотны хэн нэгнийгээ алдсаныхаа дараа эсвэл алдах болсноо ухаараад ирэхлээр маш их гэмшиж харамсаж эхэлдэг. Энэ харууслийн шалтгаан нь их ээдрээтэй. уг нь сэтгэлийн гүндээ их хайртай хэрнээ тийм хайраа огтхон ч мэдрүүлж, ил гаргаж байгаагүй, хангалттай санаа тавьж анхаарч байгаагүй учраас, тэр эрхэм хүн нь аль хэдийн тэр хайрыг нь мэдэрч чадахаасаа өнгөрсөн учраас тэр биз.

Ээж тэр бүр миний санааг зовоогоод байдаггүй, ер нь их энгийн чимээгүй хүн болохоор ээжийн талаар нухацтай бодож байсангүй. Харин өнгөрсөн 10 сард миний амьдралын хамгийн хүнд үед ээж, ээж гэсэн бодол байнга эргэлдэж байсан.
Ээж хавдартай болчихсон, хортой хоргүй нь мэдэгдэхгүй. Ямар ч тохиолдолд хүнд хагалгаанд орох нь тодорхой байв. Тэр үед үнэхээр хэцүү байлаа. Ээжийн талаар бодохгүй байж чадахгүй, хий дэмий санаа зовохоос цаашгүй. Ээж байхгүй бол гэж төсөөлөх гэж үзлээ, уйлахаас өөрийг хийж чадсангүй. Яг тэр үед, 10 сард намайг зовоож шантраах өчнөөн асуудал ар араасаа гарч ирсэн. Харин надад туслах, түшиг болох хүн өөрөөс минь өөр байсангүй. Надад үнэхээр хэцүү байсан ч хэнд ч хэлсэнгүй, найзууддаа ерөнхийд нь цухуйлгаж л орхисон. Харин даанч тэр байдлыг минь хэн нь ч анзаараагүй. Энэ нь тэдний буруу биш л дээ, би зүгээр л өөрийн зовлонг хүнд наах гээд байх хэрэг байна уу гэж бодсон. Надад үнэхээр хэцүү байна, ээж хүнд өвдчихсөн, аавын сэтгэл санаа шалдаа буутлаа гутарсан олон ойрхон үхлүүдээс болоод сүр сүлдгүй болчихсон, бас би миний амьдралыг өөрчлөх том шалгаруулалтанд тэнцэх магадлал 1% яах учраа ч олохгүй шаналж гүйцлээ гээд л хэлчихэд тэд бүгд намайг тайтгаруулах гэж оролдох л байсан байх л даа. Гэхдээ зүгээр хэн нэгэн нь энэ байдлыг анзаараасай, тэнхээтэй бай, чи чадна гээд ядаж ганц тэврээсэй гэж бодож юм. Мэдээж хэн ч тэгээгүй, надтай хамт би л байсан. Гэхдээ энэ байдлыг арай илүү анзаарсан хүн бол Намуулун байсан. Намайг өөрийгөө дайчилвал юунд хүрч чадахыг олон удаа сануулсан, урмын үг хэлсэн хүн.
Удалгүй ээжийн хавдар хоргүй гэж оношлогдож, хагалгаандаа ч орсон. Их олон өвдөлт зовиурыг ээж давж гарах хэрэгтэй болсон. Нэлээдгүй хэцүү байсан ч одоо тэр бараг л эдгэчихсэн.
Миний гэмшил арай нимгэрсэн ч маш том сургамж авсан, дахиж тийм аймшигтай мэдрэмжийг мэдрэхгүйн тулд хичээж л байна.
----------------------------------------------------------------­------------------------------
Эцэст нь хэлэхэд амьдрал бол новш, ээж болох хүртэл. Заза ер нь новш яагаад гэвэл би хараахан ээж болоогүй учраас
Licht
Written by
Licht  Japan
(Japan)   
816
 
Please log in to view and add comments on poems