Submit your work, meet writers and drop the ads. Become a member
Apr 2015
Өнөөдөр миний ирээдүйн зорилгын талаар яриаг сонсож байсан нэг хүн "Ямар ч сайхан хүсэл мөрөөдлөөр дүүрэн зүрх сэтгэл в дээ, хичээгээрэй" гэж хэллээ. Нээрээ л тийм бололтой. Маш их хүсэл мөрөөдөл, хүрнэ гэсэн зориг байна. Зорилго, мөрөөдөл гэдэг зүйл байхад амьдрал их утга учиртай санагдаад эхлэх юм.
Заримдаа, бүр нэг арга тасарч шантарсан үед урмын үг сонсвол их сайхан л байдаг байх. Даанч тийм үед жоохон урам өгөөсөй гэж бодсон хүмүүс маань харин ч бүр тавлаж унтрааж орхидог.
Хэрэггүй үед харин магтаал шиг их юм байхгүй.
Ер нь тэгээд хүссэн цэгтээ хүрэх тэр үед хүмүүс шагших магтах нь огт хамаагүй, хамгийн гол чи эцсээ хүртэл энэ замыг сонгож дуустал нь явсан, хүрсэн АМЖИЛТ гэдэг л байна. Гол нь өөрийн үнэлэмж. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх байдал. Сайхан байх даа.
Би хичнээн хичээсэн л хэнд ч хангалттай байдаггүй, хараал идсэн өөрт минь хүртэл
Licht
Written by
Licht  Japan
(Japan)   
416
 
Please log in to view and add comments on poems