Hello P**try
Classics
Words
Blog
F.A.Q.
About
Contact
Guidelines
© 2024 HePo
by
Eliot
Submit your work, meet writers and drop the ads.
Become a member
Licht
Poems
Apr 2015
Мишээл
Амьдрал учралын заяа
Аядуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юм даа
Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун өнгөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл
Энхрий ялдам чамайгаа
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй ч
Амин халуун сэтгэлээ
Ам нээж хэлж амжаагүй гэлээ ч
Чи минь мишээсээр
Ус шиг урсан одох цаг хугацаа
Улам чамайг холдуулсаар
Энэрэлт илчээ үлдээсэн
Ивээл дөлгөөхөн мишээл
Аялгуу болгоод эгшиглээд
Айзам эгшгэнд чинь автахсан
Солонго болоод туяараад
Сайхан өнгөнд чинь уусахсан
Улирах он цагийн эрхээр
Эргээд учрах тавилангүй ч
Ухаан санаанд гэрэлтсэн
Тэртээд үлдэх мишээл
''Мишээл''-тэй холбоотой дурсамж байхгүй ч нэг л татагдаад явчихлаа энэ дуунд. Зарим мөрүүд нь яалт ч гүй их гунигтай бас үнэн юм.
Written by
Licht
Japan
(Japan)
Follow
😀
😂
😍
😊
😌
🤯
🤓
💪
🤔
😕
😨
🤤
🙁
😢
😭
🤬
0
429
Please
log in
to view and add comments on poems